Tourism Week 2024 - Нэгдэх өдөр
TOURISM WEEK 2024 арга хэмжээний нээлт 2024.04.15-нд Төрийн ордонд боллоо. Арга хэмжээг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги" сэдвээр тавив.
Долоо хоног үргэлжлэх тус арга хэмжээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн оролцож байна.